ОУВС-тай хийх хэлэлцээр үргэлжилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын валютын сангийн ажлын хэсэг манай улсад 7 дахь хоног дээрээ ажиллаж байна.
Тус сангийн ажлын хэсэг энэ сарын 25-нд Улаанбаатарт ажиллахаар ирсэн. Өнгөрсөн хугацаанд Засгийн газартай тэтгэврийн насыг бууруулж, Хүн амын орлогын албан татварын нэмэгдлийг буулгах тал дээр харилцан тохиролцоод буй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын төсөв мөнгөний бодлоготой олон асуудлууд дээр талууд хэлэлцээрийн ширээний ард сууж байгаа юм.

Сангийн яам цаашид хүүхдийн мөнгөний олгох хүрээг 60 хувиас 80 хувьд хүргэх, төрийн албан хаагчдын цалинг нэмэх асуудлыг зөвшилцөнө гэдгээ мэдэгдсэн. Одоогийн байдлаар тус яам ОУВС-гийн ажлын хэсэг болон бусад олон улсын байгууллагуудтай дээрх асуудлууд дээр харилцан ярилцаж байгаа аж.
Б.Туул