Хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр зөвлөмж хүргүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ дахь АН-ын бүлгээс өчигдөр буюу энэ сарын 30-нд зохион байгуулсан “Хүүхдэд ээлтэй хот” хэлэлцүүлэгт оролцогчид санал, дүгнэлтээ нэгтгэн зөвлөмж боловсруулсан байна. Энэхүү зөвлөмжийг хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй НЗДТГ-ын харъяа байгууллагуудад хүргүүлсэн бөгөөд хэрэгжилтийг улирал бүр НИТХ дахь АН-ын бүлэгт танилцуулахыг хүсчээ.
Зөвлөмжийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Зөвлөмжийг бүрэн эхээр нь хүргэж байна.
- Хүүхдэд ээлтэй үйлчилгээг нэвтрүүлэх
- Эрүүл мэндийн зөвлөгөөг онлайн болон утсаар өгөх үйлчилгээ бий болгох
- Эрүүл мэндийн үйлчилгээний дугаарыг онлайн системд шилжүүлж, нэвтрүүлэх
- Сургууль, цэцэрлэгийн эмч нарыг чадваржуулах ажлыг үе шаттай зохион байгуулах
- Тусгай хэрэгцээт сургуулиудын хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах тусгайлсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх
- Сургууль, цэцэрлэгүүдэд хүүхдийн сэтгэл зүйчийг ажиллуулах санал санаачилгыг өрнүүлэх
- Сургуулиас гадуур явуулж буй хүүхэд хөгжлийн секц, дугуйлангийн чанарыг сайжруулах
- Сургууль, цэцэрлэгийн багш нарт хүүхэд хүмүүжүүлийн, эерэг харилцааны сургалт нөлөөллийн ажил зохион байгуулах
- Сургуулийн орчин дахь ялгаварлан гадуурхалтыг бууруулахад чиглэсэн ажлуудыг зохион байгуулах
- Гэмт хэрэгт өртсөн, авто замын осолд өртсөн хүүхдэд хууль эрх зүй болон сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ бий болгох
-
Хүүхдийн эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх
- Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн ариун цэврийн байгууламжийг стандартад нийцүүлэн сайжруулах
- Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг шаардлага хангасан ундны цэвэр усаар хангах нөхцлийг бүрдүүлэх
- Ерөнхий боловсролын сургуулийн автобусны тоог нэмэгдүүлэх, хүүхдийг аюулгүй тээврийн хэрэгслээр стандартын дагуу тээвэрлэх
- Хөгжлийн бэрхшээлтэй хүн нийтийн тээврээр үйлчлүүлэхэд шаардлагатай тусгай тоноглол /буудал зарлах, тусгай шат, урсдаг зар/-ыг бий болгох
- Сургууль цэцэрлэгийн орчинд зам тээврийн осол хамгийн их гардаг цэгүүдэд гарц, тэмдэг, тэмдэглэгээ, гэрэлтүүлэг хийж, аюулгүй орчин бий болгох
- Нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэг, эмнэлэг албан байгууллагууд хашаандаа мод тарих хөдөлгөөн өрнүүлж, ногоон орчин бүрдүүлэх
- Нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэг, хүүхдийн байгууллагуудын онцгой үеийн бэлэн байдал норм, стандарт, галын дохиоллын системийг мэргэжлийн байгууллагаар шалгуулж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллах
-
Хүүхдэд ээлтэй хэвлэл мэдээлэл, сурталчилгаа нөлөөллийг явуулах
- Хүүхэдтэй холбоотой үйлчилгээ, орчны стандартуудад үнэлгээ хийж, стандартуудыг мөрдүүлж ажиллах
- Сүм хийдэд шавилан сууж буй хүүхдүүдийн судалгаа хийж, хүүхдийн эрхийг хангах ажлыг зохион байгуулах
- Үйлчилгээний байгууллагуудад /рестоан, банк, худалдааны төв, зоогийн газар г.м/ хүүхдэд ээлтэй үйчилгээ, орчныг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах
- Хүүхдийн эрхийг сурталчлах ажлыг хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран зохион байгуйулах, хүүхдийн эрхийг сурталчлах тогмол нэвтрүүлэг явуулах
- Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон түүнтэй дагалдан гарсан журмуудыг олон нийтэд танилцуулах ажлыг зохион байгуулах
- Нийслэлийн харьяа байгууллагууд хүүхдийн эрхийг дээдлэн хүндэтгэж, хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх