Зорилтот бүлгийн 100 ээж, 100 хүүхэд “Найрамдал” цогцолборт амарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүүхэд насны нандин мөрөөдөл, гэгээн хүслийн нэгээхэн хэсэгт тодоос тод орон зайг эзэлдэг Олон улсын “Найрамдал” цогцолборын 40 жилийн ойн баяр энэ жил тохиож байгаа билээ. Ойн хүрээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран ээж нарт зориулан анх удаа “Эрүүл гэр бүл” хөтөлбөрийг хэрэгжүүлэн зорилтот бүлгийн 100 ээж, 100 хүүхдийг хамрууллаа.
Тодруулбал, хүүхдийн хөгжлийн хөтөлбөрөөр дамжуулан хүүхдийн хөгжих хэвийн орчин нь алдагдсан агаарын бохирдол, утаажилт ихтэй нийслэлийн бүсүүдэд амьдардаг зорилтот бүлгийн гэр бүлд эрүүл зан үйл төлөвшүүлэх ажилд дэмжлэг үзүүлэх, улирал цаг аарын онцлогтой уялдан нярай, бага насны хүүхдийн асаргаа сувилгаа, агаар, салхи, нараар эмчлэх уламжлалт арга болон эрүүл өсгөн бойжуулахын ач тус, хүүхдийн хөгжлийн талаархи мэдлэгийг ээжүүдэд олгох зорилгоор хоёрдугаар сарын 2-ноос хоёрдугаар сарын 4-ний хооронд зорилтот бүлгийн ээж нар хүүхдүүдийнхээ хамт “Эрүүл гэр бүл” хөтөлбөрт хамрагдлаа.
Энэ талаар Олон Улсын Найрамдал цогцолборын арга зүйч багш О.Урангоо “Эрүүл гэр бүл” уриатай ээжүүдэд зориулсан амралтын ээлжийг “Найрамдал” зуслан анх удаа зохион байгуулж байна. Энэхүү хөтөлбөрийг зохион байгуулахад Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран ажиллаж, есөн дүүргийн зорилтот бүлгийн болон нярай, бага насны хүүхэдтэй ээж нарыг хамрууллаа. Ээж нар маань долоон сартайгаас эхлээд найман настай хүүхэдтэйгээ хамт ирсэн байна. Гэртээ хүүхдээ хардаг ээжүүдэд зориулсан хөгжлийн хөтөлбөр тэр бүр байдаггүй. Тиймээс Найрамдал зуслан эдгээр ээж нарт зориулан “Эрүүл гэр бүл” уриатай хөтөлбөр хэрэгжүүлж, анхны ээлжийн ээжүүдээ хүүхдийнх нь хамт хүлээж авлаа. Ээжүүдэд зориулсан ээлж маань цаашид үргэлжилнэ. Бид уламжлал болгон зохион байгуулах зорилго тавьсан” гэв.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд ээжүүдэд эрүүл зөв хооллолт, нярай хүүхдийн асаргаа сувиллын талаар мэдээлэл өгөхөөс гадна хүүхдүүдтэйгээ цагийг хөгжилтэй өнгөрүүлэх боломжийг олгосон юм. Тухайлбал, “Авьяаслаг гэр бүл”, “Эмч зөвлөж байна”, “Алжаал тайлах цаг”, “Миний амралт-Миний сонголт”, “Ээжүүдийн цаг”, “Хамтдаа хөгжицгөөе” зэрэг хөтөлбөрт хамрагдсан.
Хөтөлбөрийн бас нэгэн гэнэтийн бэлэг нь “Найрамдал” цогцолборын Одон орон судлалын төв байв. Ээж нар хүүхдүүдийнхээ хамт Монгол Улсад хоёрхон байдаг Одон орон судлалын төвд зочлон хойд зүгийн ямагт заагч Алтангадас одноос эхлээд гариг эрхэстэй танилцсан байна.

Н.Туяа