У.Хүрэлсүх: Нийслэлийг дагаад Засгийн газар ч хотоос гарах боломжтой
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын гишүүд өнөөдөр Нийслэлийн удирдлагуудтай уулзаж, Улаанбаатар хотын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломж, хөгжлийн төлөвлөгөөг сонслоо.
Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга С.Батболд нийслээлийн өмнө тулгамдсан асуудал болон түүний гарц шийдлийн талаар товч мэдээлэл хийв. Нийслэлийн өмнө тулгамдсан аливаа асуудал ажилгүйдэл, ядууралтай холбоотой гэдгийг Хотын дарга мэдээллийнхээ эхэнд дурьдсан. Ажилгүйдэл ядуурлыг бууруулах гол боломж нь Эмээлт, Багахангай, Багануур болон Налайхад байгуулах Үйлдвэр технологийн паркууд гэдгийг мөн онцлов. Эдгээр паркуудыг хөгжүүлснээр ажлын байр нэмэгдэж, хотын хэт төвлөрөл саарах боломж бүрдэнэ хэмээн үзэж байгаа аж.
Тэрбээр, “Улаанбаатар хотыг бид гурван бүст хуваасан. Төвийн бүст өндөр байрилгууд, дундын бүст Сервис центр байгуулах бол алслагдсан гэр хороололд бие даасан инженерийн дэд бүтцийн шийдэлтэй байхаар төлөвлөж байна. Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулахад Гэр хорооллын дахин төлөвлөлт туйлын чухал. Харамсалтай нь ипотекийн зээл болон банкуудын барилгын компанид өгдөг зээл зогссоноос үүдэн Гэр хороолын дахин төлөвлөлтийн ажил саатаж байна. Хэрэв дээрх асуудлыг шийдвэрлэж чадвал, дахин төлөвлөлтийн ажил эрчимжих болно. 2017 оны эцсийн байдлаар нийслэлд 33 мянга 566 орон сууцны төсөл хэрэгжиж байгаагаас 19 мянга 565 нь ашиглалтад орсон. Ашиглалтад орсон сууцнаас 14 мянга 928 нь борлуулагдсан байна. Түүнчлэн нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцнуудыг дахин төлөвлөх, угсармал орон сууцнуудыг дулаалах ажлыг зохион байгуулж байна.
Нийслэлийн удирдлагууд энэ онд багтаан гурван ээлжээр хичээллэж буй бүх сургуулийг хоёр ээлжинд шилжүүлэхээр төлөвлөсан. Энэ онд улсын төсвөөр 52 цэцэрлэг, 34 сургуулийн барилгыг шинээр барих болон өргөтгөх юм. Ингэснээр 2-5 насны хүүхдийн 85 хувийг цэцэрлэгт хамруулах боломжтой гэж үзэж байгаа. Түүнчлэн бага насны хүүхдийг агаарын бохирдлоос хамгаалах үүднээс нийслэлийн бүх сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийг агаар цэвэршүүлэгчээр хангасан. Мөн Нийслэлийн нийтийн тээвэрт ашиглаж буй 1100 гаруй их багтаамжийн автобуснаас 2020 он гэхэд 620 нь ашиглалтаас гарах төлөвтэй байна. Энэ хүрээнд нийслэл 400 авбусаар парк шинэчлэл хийх болно. Түүнчлэн автозамын түгжрэлийг сааруулах зорилгоор зүүн 4 замд давхар гүүрэн гарц барихаар төлөвлөж байна” гэлээ.
Улаанбаатар хот Зүүн хойд Азийн санхүү, эдийн засгийн төв болох зорилтын хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Чуулга уулзалтын төв байгуулах үүрэг өгсөн байна. Одоогоор тус төвийг АСА цирк орчимд байгуулахаар төлөвлөж, газар төлөвлөлтийн чөлөөлөлт хийхээр төсөв, хөрөнгийг батлан ажиллаж байгааг Хотын дарга танилцуулгынхаа төгсгөлд хэллээ.
Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор 200-500 айлын дунд дэд бүтцийн төв байгуулах буюу “Сервис центр” төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү танилцууллаа.
Нийслэлд энэ онд гурван байршилд 200-500 айлыг халуун хүйтэн ус, бохирын нэгдсэн системтэй болгох “Сервис центр” төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Бүтээн байгуулалтыг дөрөвдүгээр сараас эхлүүлэх бөгөөд энэ оны 11 сар гэхэд ашиглалтад хүлээлгэн өгөх юм. Харин 2019 онд 47 байршил, 2020 онд 50 байршилд энэхүү төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа хэ. “Сервис центр” төслөөр нэг айлыг дулаан, халуун хүйтэн ус, бохирын шугамтай холбоход ойролцоогоор улсын төсвөөс 60 сая төгрөг шаардлагатай аж. Харин айл өрхүүд байшингаа дулаалах, гудамж дагуу явж буй дулаанаас өөрийн сууцандаа татах шугам сүлжээний зардлыг өөрөө хариуцах үүрэг хүлээх юм. Түүнчлэн “Сервис центр”-т холбогдсон өрхийн сарын төлбөр 120 мянган төгрөгөөс хэтрэхгүй байхаар тооцож байгаа аж.
Энэ үеэр Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг Яармаг руу нүүлгэх талаар Хотын удирдлагууд танилцууллаа. Үүнд НЗДТГ, НИТХ-ын ажлын алба болон нийслэлийн харъяа байгууллагууд, хэрэгжүүлэгч 33 агентлагт ажиллаж буй 3500 гаруй төрийн албан хаагчийг Яармаг руу нүүлгэх юм. Ингэснээр хотын төвийг зорих иргэдийн тоо буурч, замын түгжрэл буурна, Яармаг орчмыг худалдаа, эдийн засгийн төв болгон хөгжүүлэхэд томоохон түлхэц болно хэмээн үзэж байгаа аж. Өнгөрсөн хугацаанд Яармагт дэд бүтцийн бүтээн байгуулалт хангалттай хийснээс гадна хүн ам шигүү суурьшаагүй тул газар чөлөөлөх шаардлагагүй аж.
Танилцуулгын дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх, “Засгийн газраас сахилга хариуцлагыг дээшлүүлэх, эдийн засгийн уналтыг зогсоож, өсөлтийг хангах гэсэн хоёр том зорилт тавьсан. Монгол Улсын хүн амын 50 хувь ажиллаж, амьдарч буй Улаанбаатар хоттой Засгийн газар нягт хамтран ажиллах ёстой. Нэгдсэн зохион байгуулалтад ордоггүй, мэдээлэл солилцдоггүй, хамтарч ажилладаггүйгээс болж улсын ажил урагшлахгүй байна. Нийслэлийн ажил амьдрал ямар байхаас Монгол Улсын хөгжил хамаарч байгаа. Тиймээс бид үлдсэн хугацаандаа Улаанбаатар хотыг хөгжүүлэх ямар ажил хийх вэ гэдгээ тодорхойлж, түүнийхээ төлөө зүтгэх ёстой юм. Магадгүй цаг хугацаа хүрэлцэхгүй байх. Гэхдээ бид эхлүүлэх ёстой. Эхлүүлсэн тохиолдолд тэр ажил хэдэн жилийн дараа заавал үр дүнд хүрнэ. Өнөөдөр нийслэлээс танилцуулж байгаа ажлуудыг эхлүүлж, үр дүнд хүргэхийн төлөө сэтгэл гаргаж, хамтран ажиллах ёстой. Тиймээс ажлын уялдаа холбоогоос сайжруулж ажиллахыг өнөөдрийн уулзалтад оролцож байгаа бүх албан тушаалтанд үүрэг болгож байна. Бидэнд дутагдаж байгаа зүйл бол сэтгэл, зохион байгуулалт. Мөнгө бол олж болно. Улаанбаатар хотод хамгийн түрүүнд шийдвэрлэх ёстой зүйл бол утаа. Энэ асуудлыг 27 жил ярьж байна. 2019 оны дөрөвдүгээр сараас эхлээд Улаанбаатар хотод ахуйн зориулалтаар ашиглах түүхий нүүрс оруулахыг хуулиар хориглоно. Ингэж байж бид агаарын бохирдлыг 50 хувь бууруулна. Оронд нь боловсруулсан түлш нийлүүлнэ. Энэ талаар одоо судалгааны ажлаа хийж байгаа. Энэ ажлыг 5 жилийн өмнө хийх боломж байсан ч ашиг сонирхлын зөрчилтэй нөхдүүдийн сэтгэл дутагдсанаас хойшилсоор ирсэн. Боловсруулсан түлшний үйлдвэрүүд Монголд бий. Энэ ажлыг төгс гүйцэтгэж, ард түмнээ баярлуулах ёстой. Бээжин агаарын бохирдлоо 23 хувиар бууруулсан бол бид 50 болон түүнээс дээш хувиар бууруулах боломж байна. Түүнчлэн цэвэрлэх байгууламжийн асуудал. Энэ бол зөвхөн Улаанбаатар хотын асуудал биш. Цэвэрлэх байгууламж барих асуудлыг БХБ-ын сайд Х.Баделхан, агаарын бохирдлыг бууруулах асуудлыг БОАЖ-ын сайд болон Нийслэлийн Засаг дарга хариуцана. Энэ мэтээр бүх ажлыг хариуцах эзэнтэй болох ёстой. Өнгөрсөн хугацаанд хог боловсруулах үйлдвэр байгуулах талаар олон удаа танилцуулсан. Одоо танилцуулгаа амьдрал болгох цаг болсон. Нийслэлийн төрийн байгууллагуудыг нүүлгэх талаар мөн танилцуулж байна. Үүнийг эхлүүлчихвэл Засгийн газар ч мөн хотын төвөөс гарч болно. Бүх яамдыг нэг дор оруулах ёстой. Ядаж л нэг иргэн тухайн байранд нэвтрээд бүх яамдаараа ороод асуудлаа шийдвэрлүүлэх боломж бүрдэнэ. Нийслэл шаардлагатай төсөв хөрөнгө, тулгамдсан асуудлуудаа Засгийн газарт танилцуул. Бид шийдэж өгөхөд бэлэн байгаа. Өглөө ОУВС-гийн төлөөлөлтэй уулзсан. Монгол Улсын эдийн засгийн өсөлт нэмэгдэж, санхүүгийн сахилга бат сайжирсан байна гэсэн таатай мэдээг бидэнд өгсөн. Мөн Монгол Улсад хэрэгжүүлж буй хөтөлбөрөө үргэлжлүүлэхээ ч хэллээ. Нөгөөтэйгүүр Монгол Улсын эдийн засаг 2019 он гэхэд 6-8 хувийн өсөлт үзүүлэх боломжтой гэсэн тооцооллыг Дэлхийн банк гаргасан. Тиймээс энэ бүх боломж нөхцлөө бид ашиглах ёстой” хэмээв.
Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга С.Батболд нийслээлийн өмнө тулгамдсан асуудал болон түүний гарц шийдлийн талаар товч мэдээлэл хийв. Нийслэлийн өмнө тулгамдсан аливаа асуудал ажилгүйдэл, ядууралтай холбоотой гэдгийг Хотын дарга мэдээллийнхээ эхэнд дурьдсан. Ажилгүйдэл ядуурлыг бууруулах гол боломж нь Эмээлт, Багахангай, Багануур болон Налайхад байгуулах Үйлдвэр технологийн паркууд гэдгийг мөн онцлов. Эдгээр паркуудыг хөгжүүлснээр ажлын байр нэмэгдэж, хотын хэт төвлөрөл саарах боломж бүрдэнэ хэмээн үзэж байгаа аж.

Нийслэлийн удирдлагууд энэ онд багтаан гурван ээлжээр хичээллэж буй бүх сургуулийг хоёр ээлжинд шилжүүлэхээр төлөвлөсан. Энэ онд улсын төсвөөр 52 цэцэрлэг, 34 сургуулийн барилгыг шинээр барих болон өргөтгөх юм. Ингэснээр 2-5 насны хүүхдийн 85 хувийг цэцэрлэгт хамруулах боломжтой гэж үзэж байгаа. Түүнчлэн бага насны хүүхдийг агаарын бохирдлоос хамгаалах үүднээс нийслэлийн бүх сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийг агаар цэвэршүүлэгчээр хангасан. Мөн Нийслэлийн нийтийн тээвэрт ашиглаж буй 1100 гаруй их багтаамжийн автобуснаас 2020 он гэхэд 620 нь ашиглалтаас гарах төлөвтэй байна. Энэ хүрээнд нийслэл 400 авбусаар парк шинэчлэл хийх болно. Түүнчлэн автозамын түгжрэлийг сааруулах зорилгоор зүүн 4 замд давхар гүүрэн гарц барихаар төлөвлөж байна” гэлээ.
Улаанбаатар хот Зүүн хойд Азийн санхүү, эдийн засгийн төв болох зорилтын хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Чуулга уулзалтын төв байгуулах үүрэг өгсөн байна. Одоогоор тус төвийг АСА цирк орчимд байгуулахаар төлөвлөж, газар төлөвлөлтийн чөлөөлөлт хийхээр төсөв, хөрөнгийг батлан ажиллаж байгааг Хотын дарга танилцуулгынхаа төгсгөлд хэллээ.
Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор 200-500 айлын дунд дэд бүтцийн төв байгуулах буюу “Сервис центр” төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү танилцууллаа.

Энэ үеэр Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг Яармаг руу нүүлгэх талаар Хотын удирдлагууд танилцууллаа. Үүнд НЗДТГ, НИТХ-ын ажлын алба болон нийслэлийн харъяа байгууллагууд, хэрэгжүүлэгч 33 агентлагт ажиллаж буй 3500 гаруй төрийн албан хаагчийг Яармаг руу нүүлгэх юм. Ингэснээр хотын төвийг зорих иргэдийн тоо буурч, замын түгжрэл буурна, Яармаг орчмыг худалдаа, эдийн засгийн төв болгон хөгжүүлэхэд томоохон түлхэц болно хэмээн үзэж байгаа аж. Өнгөрсөн хугацаанд Яармагт дэд бүтцийн бүтээн байгуулалт хангалттай хийснээс гадна хүн ам шигүү суурьшаагүй тул газар чөлөөлөх шаардлагагүй аж.
Танилцуулгын дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх, “Засгийн газраас сахилга хариуцлагыг дээшлүүлэх, эдийн засгийн уналтыг зогсоож, өсөлтийг хангах гэсэн хоёр том зорилт тавьсан. Монгол Улсын хүн амын 50 хувь ажиллаж, амьдарч буй Улаанбаатар хоттой Засгийн газар нягт хамтран ажиллах ёстой. Нэгдсэн зохион байгуулалтад ордоггүй, мэдээлэл солилцдоггүй, хамтарч ажилладаггүйгээс болж улсын ажил урагшлахгүй байна. Нийслэлийн ажил амьдрал ямар байхаас Монгол Улсын хөгжил хамаарч байгаа. Тиймээс бид үлдсэн хугацаандаа Улаанбаатар хотыг хөгжүүлэх ямар ажил хийх вэ гэдгээ тодорхойлж, түүнийхээ төлөө зүтгэх ёстой юм. Магадгүй цаг хугацаа хүрэлцэхгүй байх. Гэхдээ бид эхлүүлэх ёстой. Эхлүүлсэн тохиолдолд тэр ажил хэдэн жилийн дараа заавал үр дүнд хүрнэ. Өнөөдөр нийслэлээс танилцуулж байгаа ажлуудыг эхлүүлж, үр дүнд хүргэхийн төлөө сэтгэл гаргаж, хамтран ажиллах ёстой. Тиймээс ажлын уялдаа холбоогоос сайжруулж ажиллахыг өнөөдрийн уулзалтад оролцож байгаа бүх албан тушаалтанд үүрэг болгож байна. Бидэнд дутагдаж байгаа зүйл бол сэтгэл, зохион байгуулалт. Мөнгө бол олж болно. Улаанбаатар хотод хамгийн түрүүнд шийдвэрлэх ёстой зүйл бол утаа. Энэ асуудлыг 27 жил ярьж байна. 2019 оны дөрөвдүгээр сараас эхлээд Улаанбаатар хотод ахуйн зориулалтаар ашиглах түүхий нүүрс оруулахыг хуулиар хориглоно. Ингэж байж бид агаарын бохирдлыг 50 хувь бууруулна. Оронд нь боловсруулсан түлш нийлүүлнэ. Энэ талаар одоо судалгааны ажлаа хийж байгаа. Энэ ажлыг 5 жилийн өмнө хийх боломж байсан ч ашиг сонирхлын зөрчилтэй нөхдүүдийн сэтгэл дутагдсанаас хойшилсоор ирсэн. Боловсруулсан түлшний үйлдвэрүүд Монголд бий. Энэ ажлыг төгс гүйцэтгэж, ард түмнээ баярлуулах ёстой. Бээжин агаарын бохирдлоо 23 хувиар бууруулсан бол бид 50 болон түүнээс дээш хувиар бууруулах боломж байна. Түүнчлэн цэвэрлэх байгууламжийн асуудал. Энэ бол зөвхөн Улаанбаатар хотын асуудал биш. Цэвэрлэх байгууламж барих асуудлыг БХБ-ын сайд Х.Баделхан, агаарын бохирдлыг бууруулах асуудлыг БОАЖ-ын сайд болон Нийслэлийн Засаг дарга хариуцана. Энэ мэтээр бүх ажлыг хариуцах эзэнтэй болох ёстой. Өнгөрсөн хугацаанд хог боловсруулах үйлдвэр байгуулах талаар олон удаа танилцуулсан. Одоо танилцуулгаа амьдрал болгох цаг болсон. Нийслэлийн төрийн байгууллагуудыг нүүлгэх талаар мөн танилцуулж байна. Үүнийг эхлүүлчихвэл Засгийн газар ч мөн хотын төвөөс гарч болно. Бүх яамдыг нэг дор оруулах ёстой. Ядаж л нэг иргэн тухайн байранд нэвтрээд бүх яамдаараа ороод асуудлаа шийдвэрлүүлэх боломж бүрдэнэ. Нийслэл шаардлагатай төсөв хөрөнгө, тулгамдсан асуудлуудаа Засгийн газарт танилцуул. Бид шийдэж өгөхөд бэлэн байгаа. Өглөө ОУВС-гийн төлөөлөлтэй уулзсан. Монгол Улсын эдийн засгийн өсөлт нэмэгдэж, санхүүгийн сахилга бат сайжирсан байна гэсэн таатай мэдээг бидэнд өгсөн. Мөн Монгол Улсад хэрэгжүүлж буй хөтөлбөрөө үргэлжлүүлэхээ ч хэллээ. Нөгөөтэйгүүр Монгол Улсын эдийн засаг 2019 он гэхэд 6-8 хувийн өсөлт үзүүлэх боломжтой гэсэн тооцооллыг Дэлхийн банк гаргасан. Тиймээс энэ бүх боломж нөхцлөө бид ашиглах ёстой” хэмээв.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал