Утаатай холбоотой асуудлаар нийтийн сонсгол хийхийг шаардав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр зарцуулж буй төсвийн хөрөнгөд үр дүнгийн үнэлгээ хийх саналыг НИТХ дахь АН-ын бүлгээс гаргаж байгаагаа өнөөдөр мэдээллээ.
Агаар орчны бохирдол бууруулахад нийслэл жил бүр 3.8 тэрбум төгрөг төсөвт суулгадаг аж. Гэвч утаа бууруулах үндсэн зорилгоосоо хазайсан төслүүд цөөнгүй байсан төдийгүй зарим нэг төсөл дээр бизнесийн нөлөөлөл орсон байх үндэслэлтэй. Иймд "Утааны эсрэг ээж аавууд" ТББ-ын санаачилгыг дэмжиж, утаа, орчны бохирдлыг бууруулах ажлын хэрэгжилтийн талаарх нийтийн сонсголыг энэ сард багтаан хийх шаардлагатай гэж тэд үзэж байна.
Мөн нийслэлийн иргэдийн эрх ашгийг хамгаалж УИХ, Засгийн газартаа асуудлаа дэвшүүлж ажиллах ёстой байтал ажлаа хийж чадахгүй байна. НИТХ болон Засаг даргаас гаргасан нийтээр дагаж мөрдөх шийдвэрүүд хэрэгжих боломжгүй, хэм хэмжээ тогтоох чадамжгүй “цаас” болж хувирсан. 1992-2017 онд НИТХ болон тэргүүлэгчдийн хурлаас захиргааны хэм хэмжээний тогтоосон нийт 96 тогтоол гаргаснаас өнөөдрийн байдлаар хоёр тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэсэн байна гэж АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү ярьлаа.
Түүнчлэн төлөөлөгч Ц.Одонтунгалаг хүүхдэд ээлтэй хоттой болох хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлж байв. Өнөөдөр Улаанбаатарт амьдарч буй хүүхдүүдийн дөнгөж 2 хувь нь хүүхэд хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдаж, үлдсэн 98 хувь нь тодорхой бодлогогүй орхигдож байна. Мөн хүүхэд хамгааллын үйлчилгээ хангалтгүй. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн онд зөвхөн зам тээврийн ослоор 183 хүүхэд бэртэж, 58 хүүхэд нас барсан харамсалтай тоон мэдээ гарчээ. Иймд нийслэлийн хэмжээнд хүүхдэд зориулсан үйлчилгээг сайжруулах, тэдэнд ээлтэй орчин бүрдүүлэх, хүүхдийн эрхийн талаар олон нийтэд сурталчлан таниулах гэсэн гурван чиглэл бүхий зөвлөмжийг “Хотын шийдэл-Хүүхдэд ээлтэй хот” хэлэлцүүлгийн үр дүнд гаргасан байна. Уг зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын саналыг АН-ын эмэгтэй төлөөлөгчид нийслэлийн Засаг даргад хүргүүлж, хяналт тавьж ажиллахаар төлөвлөсөн байгаа гэв.

Д.Сарантуяа
Гэрэл зургийг Н.Батбаяр
Гэрэл зургийг Н.Батбаяр