“Шилдэг хамтарсан баг”-уудыг “Nissan AD” маркийн автомашинаар шагнав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулсан үйл ажиллагаагаараа бусдыгаа манлайлсан шилдэг гурван “Хамтарсан баг”-т өнөөдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Nissan AD” маркийн автомашинаар шагнав.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар (ГБХЗХГ)-аас 2017 онд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх зорилгоор 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт хороо, сумын Засаг дарга нараар ахлуулсан 609 хамтарсан баг бэлтгэсэн юм. Эдгээр багууд 2017 онд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн 1298 гэр бүлтэй ажиллаж, 1478 хохирогчид сэтгэл зүйн зөвлөгөө өгчээ. Мөн 1685 иргэнд нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүл, 945 хүүхдийг хамгаалалтад авсан байна.
ГБХЗХГ-аас эдгээр багуудын үйл ажиллагааг дэмжих, идэвхжүүлэх зорилгоор “Шилдэг хамтарсан баг” шалгаруулах уралдаан зарласан юм. Энэхүү уралдаанд нийт 38 хамтарсан баг материалаа ирүүлснээс Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум, Төв аймгийн Зуунмод сум, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны хамтарсан баг шилдгээр шалгарч, өнөөдөр шагналаа гардлаа.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр