Яаралтай түргэн тусламж 12 878 дуудлага хүлээн авч үйлчилжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сар шинийн баяраар улсын хэмжээнд яаралтай түргэн тусламжаар 12 878, амбулториор 9783 дуудлага, үүнээс хүүхдийн 2467, насанд хүрэгсдийн 2528, осол гэмтлийн 883, архины хордлого 487, төрөх 630, бусад 3355 дуудлага хүлээн авч үйлчилжээ.
Улсын хэмжээнд төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, түргэн тусламжийн төв 24 цагаар ажиллаж, дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн Мэс засал, Дотор, Хүүхэд, Шүдний кабинет, мөн Өрхийн эрүүл мэндийн төвүүд, Шүд эрүү нүүрний төв баярын өдрүүдэд 10:00-16:00 цаг хүртэл ажилласан байна.