Оросын армийн 100 жилийн ойгоор Н.Энхболд, Сергей Шойгу нар уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2018-02-24 15:26:43
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оросын армийн 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан хүндэтгэлийн  арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд уригдан оролцлоо.

Тэрбээр энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нартай уулзаж, ойн арга хэмжээнд урьсанд талархлаа илэрхийлэв. Мөн Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай хоёр орны цэрэг, цэрэг техникийн хамтын ажиллагаа, энэ онд болон дунд хугацаанд хамтран ажиллах талаар ярилцсан байна. Түүнчлэн ОХУ-ын БХЯ-ны зүгээс Монгол Улсын Зэвсэгт хүчний зэвсэглэл техникийг шинэчлэн сайжруулах, цэргийн боловсон хүчин бэлтгэхэд тусламж үзүүлж байгаад талархал илэрхийлэв.

Түүх сөхвөл, 1918 оны нэгдүгээр сарын 28, 29-ны өдрүүдэд Зөвлөлт Орос Улсыг гадаад дотоодын дайснаас хамгаалах зорилгоор Ажилчин, Тариаланчдын Улаан арми, флот байгуулагдаж хоёрдугаар сарын 23-нд сайн дурынхныг элсүүлж эхэлсэн байна. Тиймээс уг өдөр Улаан армийн төрсөн өдөр буюу ойн баяр тохиодог аж.
Связанные новости