ЗӨСҮТ, Сибирь, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэх хүрээлэнтэй хамтарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2015-11-24 17:15:14

ЭМСЯ-ны харьяа ЗӨСҮТ нь ОХУ-ын Эрхүү хот дахь Сибирь, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнтэй 2016 онд хамтран ажиллахаар боллоо.

Эрхүү хотод зохион байгуулсан “Тарваган тахал болон бусад халдварт өвчний хяналтын зохион байгуулалт” сэдэвт уулзалт семинарт ЗӨСҮТ-ийн НЭМЭШТСА-ны дарга Д.Цэрэнноров, ТСТ-ийн тархвар судлагч Д.Отгонбаяр нар “Монгол орны тарваган тахал өвчний төлөв байдал, хамтын ажиллагааны үр дүн, чиглэл” илтгэлийг хэлэлцүүлж, 2016 онд хамтран гүйцэтгэх ажлын чиглэлийг тохиролцсон юм.

Талууд 2016 онд ОХУ-ын Алтай мужийн хилийн дагуух Баян-Өлгий аймгийн тарваган тахлын байгалийн голомтод тандалт судалгааг гүйцэтгэх, ЗӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдийг молекул биологийн чиглэлээр ажлын байрны сургалтад хамруулах, ОХУ-ын Саратов хот дахь тарваган тахал эсэргүүцэн судлах “Микроб” эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эпизоотогийн лабораторийн эрхлэгч, биологийн шинжлэх ухааны доктор Н.В.Поповтой байгалийн голомтын төөрөглөл хийх асуудлаар хамтран ажиллах юм.

Уулзалт семинарт тус хүрээлэнгийн захирал, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, мэргэжилтнүүд оролцов.

Ж.Болор

Связанные новости