Хоёр жилийн хугацаанд 58.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймаг “Эрдэнэт үйлдвэр”-тэй хоёр жилийн хугацаанд хамтран ажилласан гэрээгээ дүгнэлээ. Тус үйлдвэр нийт 58.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээс 52.8 тэрбум нь “Эрдэнэт медикал” олон улсын оношилгоо төв байгуулахад зарцуулжээ.
Харин үйл ажиллагааг санхүүжүүлэхэд 5.3, хотын тохижилтод 4.4 тэрбум, ажил үйлчилгээ, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахад 500 сая төгрөг өгчээ. Мөн орон нутгийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний худалдан авалтыг нэмэгдүүлж жижиг, дунд үйлдвэрийг дэмжсэн байна. Тухайлбал, 2013 онд 19 тэрбум буюу 161 гэрээ, 2014 онд 23.5 тэрбум буюу 165 гэрээ байгуулж ажилласан байна.
Харин үндэсний үйлдвэрлэгчидтэй 2013 онд 27.6, 2014 онд 45.7, 2015 оны эхний есөн сарын байдлаар 51.3 тэрбум төгрөгийн импорт орлох бүтээгдэхүүн авчээ.
Б.Оюун-Эрдэнэ
Орхон аймаг Б.Оюун-Эрдэнэ