Урьдчилсан тооцоогоор 118 тонн төмс хурааж авахаар байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь аймгийн иргэд өнөө жилийн хавар 31.9 га талбайд төмс, 14.3 га- д хүнсний ногоо тариалсан. Түрүүч нь ургацаа хурааж эхэлжээ.
Урьдчилсан тооцоогоор төмс тариалсан талбайн 3 орчим га, хүнсний ногооны 1.6 орчим га-д ургац алдана гэж үзэхэд энэ намар ногоочид 118 тн төмс, 34 тн хүнсний ногоо хурааж авахаар байгааг ҮХАА- н газрын агрономич Н.Эрдэнэтунгалаг хэллээ. Энэ жил өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад төмс, хүнсний ногоо тарьсан өрхийн тоо цөөрсөн байна. Аймгийн төвд л гэхэд ногоочдын тавин хувь нь л ногоогоо тарьжээ.
Ногоочид ургацаа орон нутгийн зах зээлд ямар үнэтэй худалдаалах нь тодорхойгүй байгаа бөгөөд нэлээд даацтайхан тариалалт хийсэн аймгийн ҮХАА- н газрын хувьд өнгөрөгч сараас эхлэн өргөст хэмх, улаан лооль, чинжүүгээ нэг кг- ыг нь 2500- 5000 төгрөгөөр худалдаалж эхэлжээ.
Дундговь Т. Отгонтуяа
Комментарии