"Говь" компани 237 нээлттэй ажлын байр танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-03-13 12:37:26
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын ноос, ноолуурын салбарын анхдагч “Говь” үйлдвэр энэ сарын 15-16-нд "Нээлттэй ажлын байрны өдөрлөг" зохион байгуулах болжээ.

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн "Дүнжингарав" салбарт "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв"-тэй хамтран зохион байгуулах энхүү өдөрлөгийн үеэр "Говь" компани 17 мэргэжлийн 237 нээлттэй ажлын байрыг танилцуулж, бүртгэх аж. Тухайлбал, нэхэх болон ээрэх машин баригч, хаг түүгч, нөхөн засагч, түүхий эд ангилан ялгагч, оёдолчин зэрэг ажлын байранд бүртгэл явуулах юм.
Ч.Ариунболд
Связанные новости