Их Британи ОХУ-ын эсрэг хориг тавьж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Москва /МОНЦАМЭ/. Их Британийн эрх баригчид Оросын цэргийн тагнуулын хурандаа асан Сергей Скрипалийг охиных нь хамт ОХУ-д үйлдвэрлэсэн мэдрэл саажуулах “Новичок” хэмээх бодисоор хордуулсан хэрэгт ОХУ-ыг буруутган, хориг тавьж эхэллээ.
Их Британийн Ерөнхий Сайд Тереза Мей энэ сарын 14-ний өдөр хийсэн мэдэгдэлдээ ОХУ-ын 23 дипломатыг Их Британийг долоо хоногийн дотор орхин явахыг шаардсан юм. Тэрбээр уг хүмүүсийг дипломат нэр зүүсэн тагнуулууд байж болзошгүй хэмээн сэжиглэж буй аж.
Түүнчлэн ОХУ-ын Гадаад хэргийн Сайд С.Лавровын Лондонд хийх ажлын айлчлалыг цуцлан тус улсын хилээр нэвтрэх ОХУ-ын иргэдийн хяналтыг өндөрсөгөж, визний нөхцлөө чангатгах болсноо онцлоод шаардлагатай тохиолдолд Их Британийн банкууд дахь Оростой хамааралтай дансыг түгжих арга хэмжээ авах тухайгаа мэдэгдсэн юм.
Их Британийг орхин явах 23 дипломатын дунд ОХУ-аас ИБУИНВУ-д суугаа ЭСЯ-ны цэргийн атташетийн ажилчид багтсан тухай энэ сарын 14-ний өдөр ОХУ-ын Гадаад Хэргийн Яамны албан ёсны төлөөлөгч М.Захарова мэдээллээ.
Харин ОХУ-ын Гадаад хэргийн Сайд С.Лавров Оросын цэргийн тагнуулын хурандаа асан Сергей Скрипалийг хордуулсан хэрэгт ОХУ ямар ч холбоогүй болохыг онцлоод, Их Британийн эрх баригчдыг дэлхий нийтийг төөрөгдүүлж, ОХУ-ын нэр хүндийг унагах оролдлогоо зогсоохыг шаардлаа.
Тэрбээр “Их Британийн талаас энэ хэргийн тухайд шаардах бичиг ирүүлээгүй. Хэрэв тэд Химийн зэвсгийг хориглох конвенцийг үндэслэн шаардах бичиг ирүүлбэл бид дүрмийн дагуу 10 хоногийн дотор хариу өгөхөд бэлэн. Их Британи энэ хэрэг дээр улс төрийн тоглолт хийх сонирхолтой байгаа нь илт байна” хэмээв.

Л.Нандиа