Шүүгчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг цахим хуудаснаас үзэж болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын бүх шатны шүүхийн шүүгчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг
Шүүхийн ерөнхий зөвлөлийн www.judcouncil.mn цахим хуудасны http://judcouncil.mn/hashom2016.html хэсэгт байршууллаа.
Шүүгчид хөрөнгөжсөн гэх хардлага үндэслэлтэй эсэхийг иргэд өөрсдөө шалгах боломжтой боллоо. Шүүхийн ил тод, нээлттэй байдал нь шүүгчийн хараат бус байдлын баталгаа юм. Тиймээс дээрх цахим хуудаснаас мэдээлэл авах боломжтой гэж Шүүхийн хэвлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Ж.Батсайхан