Архангайд 4.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2018-03-15 12:30:22
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Тээл багийн “Өлөнт” гэдэг газар өнгөрсөн шөнө 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. 

Тодруулбал, Эрдэнэмандал сумын төвөөс зүүн зүгт 5 км-т, /Ө 48052/0.0//, У 101045/00/// огтлолцолд шөнө 02:14 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс утсаар мэдээлжээ. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад “Иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, учирсан хохирол байхгүй” гэжээ.
Н.Туяа
Связанные новости