С.Бясман: Ерөнхий сайд асан С.Баярыг "Эрдэнэт", "Оюутолгой", оффшор бүсийн асуудлаар байцаасан
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярыг яллагдагчаар татаагүй, харин “Эрдэнэт”-ийн 51 хувийг Стандарт банкинд тавьж, зээл авахад баталгаа гаргасан асуудал болон оффшор бүсэд данстай эсэх, "Оюутолгой”-н гэрээтэй холбогдуулан байцаалт авчээ.
Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бясманаас тодруулахад ““Жаст” компанийн захирал Ш.Батхүүг Стандарт банкнаас Эрдэнэт үйлдвэрээр баталгаа гаргуулж, зээл авсан гэх асуудлаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 3.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, цагдан хорих урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч шалгаж байгаа. Энэ хэрэг дээр тухайн үед улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баярыг байцаасан. Мөн оффшор бүсэд данстай гэх нэр бүхий хүмүүс, “Оюутолгой”-н Хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой хэрэг бүртгэлийн хэрэг дээр тус тус байцаалт авсан. Монгол Улсаас Шведийн вант улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайд М.Энхсайханаас дээр дурдсан “Оюутолгой”-н гэрээтэй холбоотой хэргээр байцаалт авахаар прокурорын дуудан ирүүлэх хуудсыг Гадаад харилцааны яамаар дамжуулан холбогдох Элчин сайдын яаманд хүргүүлээд байна” гэсэн юм.
Мөн ДЦС-4 ТӨХК-ийн захирал С.Анхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22-ийн 4.2-т зааснаар нийтийн албан тушаалтан хахууль авах хэрэгт холбогдуулан Эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шалгаж байгаа юм. Прокурорын байгууллагаас дээрх мөрдөн шалгах байгууллагуудад тухайн хэргүүдийг шуурхай шалган шийдвэрлэх үүрэг чиглэл өгч, ажлын хэсэг гарган ажиллаж байна.

Н.Туяа