Докторын дараах судалгааны тэтгэлгийн уралдаан зарлажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрдэмтдийн залгамж хойч үе болсон залуу доктор судлаачдын бие даан судалгааны ажил гүйцэтгэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор “Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн сайдын нэрэмжит докторын дараах судалгааны тэтгэлэг” олгох уралдаан зарлажээ.
Тэтгэлэг горилогч нь дэвшүүлж буй төслөө Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011 оны зургадугаар сарын 14-ны өдрийн 222 тоот тушаалаар батлагдсан журмын дагуу боловсруулан, материалаа бүрдүүлж ирүүлэх аж. Материалд ажил байдлын тодорхойлолт, бүтээлийн жагсаалт, иргэний үнэмлэхийн хуулбарыг хавсаргасан байна.
Төслийг энэ оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 17:00 цаг хүртэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 501 тоот өрөөнд хүлээн авах бөгөөд докторын дараах судалгаанд сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгох журмыг http://www.mecss.gov.mn/director-content-372-328.mw холбоосоор татаж авах боломжтой юм.

Н.Туяа