4000 гаруй иргэний асуудлыг газар дээр нь шийдсэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-03-19 11:31:53

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт "Бүтээн байгуулалтын жил-2018" өдөрлөгийн арга хэмжээ болж 4026 иргэний асуудлыг газар дээр нь шийдсэн байна.
Тус аймаг энэ жилийг бүтээн байгуулалтын жил болгон зарласантай холбоотойгоор өчигдөр нээлтээ хийлээ. Энэ үеэр Төрийн байгууллагуудын нэгдсэн үйлчилгээнд 33 төрийн байгууллага, 24 аж ахуйн нэгж оролцож, 215 үйлчилгээг 11732 иргэнд хүргэсэн байна. Үйлчилгээнд хамрагдаж асуудлаа шийдвэрлүүлсэн иргэдээс аймгийн Цагдаагийн газар, Татварын газар, Улсын бүтгэлийн газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт ихэвчлэн хандсан байгаа судалгаа гарчээ. Тодруулбал 310 иргэн газар эзэмших гэрчилгээний хуулбараа авсан бол 56 иргэн иргэний үнэмлэх болон гадаад паспортоо авч, 79 хүн иргэний үнэмлэх болон гадаад паспортоо авах хүсэлт гаргажээ. Мөн 32 иргэн жолооны үнэмлэхээ шинээр авч, 9 хүн үнэмлэхийн эрхээ сэргээлгэж, 9 хүн жолооны шалгалт өгчээ. Газар болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 37 хүн авсан байна. 
Энэ үеэр аймгийн Цагдаагийн газар тусгай өрөө гаргаж гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар ганцаарчилсан зөвлөгөө өгч үйлчилжээ.  Ийнхүү нэг өдөр олон иргэдийн асуудлыг газар дээр нь шийдэж өгсөнд иргэд талархаж байна.

Д.Мишигсүрэн

Связанные новости