ХОМ-гийн зөрчилтэй албан тушаалтнуудад хариуцлага тооцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ АТГ өнгөрсөн сард албан тушаалтнуудын Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг /ХАСХОМ/-т хийсэн төлөвлөгөөт хяналт шалгалтын явцад 3 албан тушаалтан зөрчилтэй гарсан болон сүүлийн үеийн мэдээллийг дэлгэрэнгүйгээр хүргэв.
Үүнд өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогыг үнэн зөв мэдүүлэх үүргээ биелүүлээгүй НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга, Гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн Х.Болд, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд нарт албан тушаалын цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэл ногдуулав.
Мөн 2017 оны ХАСХОМ-ээ хуулийн хугацаанд өгөөгүй Төрийн банкны Бүтээгдэхүүн, хөгжил судалгааны газрын захирал М.Эрхэмбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлүүлсэн. Иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллүүдийг шалгаж албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой нь тогтоогдсон 9 гомдол, мэдээлэл байна. Үүнд дараах байдлаар хариуцлага тооцуулав. Баянгол дүүргийн 88 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Т.Эрдэнэчимэг нь багшийн мэргэжлээр их, дээд сургууль төгсөөгүй, багшлах эрхгүй Г.Мөнхзулыг бэлтгэл бүлгийн багшаар түр томилж албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар бусдад давуу байдал олгосон нь тогтоогдсон тул Нийслэлийн Засаг даргын захирамжаар албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаатай 30 хувиар бууруулах шийтгэл оноосон бол Хан-Уул дүүргийн 65 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Баярмаа нь албан үүргээ гүйцэтгэх явцдаа өөрийн хамаарал бүхий этгээдүүдийг ажилд томилж, чөлөөлсөн, түүнчлэн ажиллаж байх хугацаанд нь мөнгөн урамшуулал олгох зэргээр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон нь тогтоогдсон тул НЗД-ын захирамжаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга Э.Цэнд, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгоны сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Э.Цэрмаа нар нь тухайн албан тушаалд томилогдсоноос хойш 30 хоногийн дотор ХАСХОМ-ээ гаргаагүй, мөн өөрийн хамаарал бүхий этгээдтэй холбоотой тушаал шийдвэр гаргахдаа ашиг сонирхлын зөрчил үүссэн тухай тайлбарыг гаргаагүй нь тогтоогдсон тул эдгээр албан тушаалтнуудад цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ууганбаяр нь өөрийн нэгдмэл сонирхолтой этгээд болох "Анхдагч-Аян" ХХК-ийн эрх ашгийг хөндсөн захиргааны акт гаргахдаа ашиг сонирхлын зөрчил үүссэн тухай тайлбар гаргаагүй нь тогтоогдсон тул Булган аймгийн Засаг даргын захирамжаар албан тушаалын цалингийн хэмжээг 1 сарын хугацаатай 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан мэдээллийг АТГ-аас өгөв.

Ж.Батсайхан