Нийт ахмад настны 16.7 хувь буюу 46.2 мянга нь амьжиргааны түвшингээс доогуур орлоготой
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд хоёр өдөр үргэлжилсэн Монголын ахмадын Холбоо /МАхХ/-ны удирдах ажилтны зөвлөгөөн өндөрлөлөө.
Засгийн газар, МАхХ хооронд дээрх хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор улсын хэмжээнд шат дараатай бодит ажил зохион байгуулж, хэрэгжүүлэх, 2019 оныг “Ахмадын жил” болгон зарлах гэрэ байгуулжээ. Зөвлөгөөнд ХНХ-ын сайд С.Чинзориг оролцож үг хэлсэн юм. Тэрбээр, “УИХ-аас өнгөрсөн онд “Ахмадын тухай хууль”-ийг баталсан. Энэ хуулийн төрөөс ахмад настнуудад бодитой дэмжлэг үзүүлэх, нийгмийн амьдралд эрх тэгш оролцуулах, хөдөлмөр эрхлэх боломж бий болгох, орлогыг өсгөх замаар нийгмийн хамгааллыг сайжруулах, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх тухай заалтыг хэрэгжүүлэх талаар Засгийн газар нөөц бололцоогоо дайчлан зохих арга хэмжээ авч байгаа. Эдгээр заалтыг ажил хэрэг болгоход сайдаас эхлээд, албан тушаалтан бүрийн санаачилга, идэвхи зүтгэл онцгой үүрэгтэй” гэв.
Мөн үеэр МАхХ-ны Ерөнхийлөгч Ц.Сүхбаатар өмнөх оны ажлын дүн, ирэх жилүүдэд хийж гүйцэтгэх ажлын талаар танилцуулсан илтгэлдээ, “Ахмадын хуулийн хүрээнд настан буурлуудын санал бодлыг сонсож, төр засгийн болон ахмадын байгууллагуудын ажлын уялдаа холбоо эрс сайжирсан. Цаашдаа тэтгэврийн доод хэмжээг 400 мянган төгрөгт хүргэх, аж ахуйн нэгжийн дэргэдэх ахмадын хороо, зөвлөлийн дарга нар тухайн байгууллагынхаа дарга, удирдагатай үр дүнгийн гэрээ байгуулж, орон нутгийн төр захиргаа, хууль хяналт, хөдөлмөр, халамж, даатгал, эрүүл мэнд, боловсролын бүхий л байгууллагатай нягт хамтран ажиллах шаардлагатай” гэв. Мөн ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан (ХЭДС)-гийн хөрөнгийн эх үүсвэрийн 30 хүртэл хувийг ахмадын байгууллагаар дамжуулан зарцуулдаг байх санал гаргав.
Судалгааны дүнгээс үзэхэд өнөөдөр манай улсад 277 мянган ахмад настан байна. Нийт ахмад настны 16.7 хувь буюу 46.2 мянга нь амьжиргааны түвшингээс доогуур орлоготой, ганц бие, харж хандах ах дүүгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байгаа юм. Ахмад настны тухай хуульд аж ахуйн нэгж байгууллага бүрт ахмадын сан байгуулж зарцуулахаар заасан байна. Нийгмийн даатгалын байгууллагын тооцоогоор улсын хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 43.6 мянган аж ахуйн нэгж байгаа боловч ердөө 1300 нь ахмадын сан байгуулжээ. Цаашдаа энэхүү ажлыг улам бүр эрчимжүүлэх шаардлагатай гэдгийг зөвлөгөөнд оролцогчид онцолж байлаа.

Ч.Ариунболд