Шүүгчид танин мэдэхүйн мэдлэгээ сорив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-03-27 14:10:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас шүүхийн захиргааны ажилтны дунд сургалт танин мэдэхүйн "Алтан хонх” тэмцээн зохион байгуулж "Батламж” гардуулав.

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдийн захиргааны албан хаагчдын мэдлэг боловсрол ур чадвар, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, тэднийг хөгжүүлэн мэргэшүүлэх, оюуны бүтээмжийг дээшлүүлэх, танин мэдэхүйн болон ажил мэргэжилтэй нь холбогдуулан хууль, дүрэм журам мэдлэгийг сэргээн батжуулах зорилгын хүрээнд "Алтан хонх” тэмцээнийг энэ  сарын 26-ны өдөр зохион байггуулсан юм. Тэмцээнд нийт 32 албан хаагч оролцсоноос, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Б.Нинжбадгар гурав, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Г.Баттуяа хоёр, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах О.Нямхорол нэгдүгээр байр эзэлж, "Батламж” гардан авсан байна.

 

Ж.Батсайхан

Связанные новости