ОӨУБЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Дэлгэрсайханыг томилжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын /ОӨУБЕГ/ дарга Р.Содхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлсөнтэй холбогдуулан тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Дэлгэрсайханыг томилжээ.
Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар Р.Содхүүг төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн гэдэг үндэслэлээр өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Улмаар тус газрын дэд дарга Д.Дэлгэрсайханыг түр орлон гүйцэтгэгчээр томилж, ажлаа хүлээлцэн, тамгаа гардуулсан байна. Ажил хүлээлцэх ёслолд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр оролцсон байна.

Н.Туяа