УИХ-ын Хаврын чуулганы нээлтэд Ерөнхийлөгч үг хэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 2018 оны Хаврын ээлжит чуулган нээлтээ хийж байна.
Хаврын чуулганы нээлтэд зориулан УИХ-ын дарга М.Энхболд үг хэлж байгаа юм. Тэрбээр Хаврын чуулганы хугацаанд хийх ажил, УИХ-ын өмнө шийдлээ хүлээж буй асуудлууд, батлах хууль, тогтоолын төслийг танилцуулж, УИХ-ын гишүүдийн ёс зүй, хариуцлагын талаар сануулж байв. Мөн Хаврын чуулганы хугацаанд Тавантолгойн цахилгаан станц, Газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг томоохон төслүүдээ хөдөлгөж эхлэх шаардлагатай байгааг онцолж байлаа.
УИХ-ын Хаврын чуулганы нээлтэд зориулж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мөн үг хэлэхээ мэдэгдээд байна.

Н.Туяа