Булган сумын 137 мянган га талбайд менежментийн төлөвлөгөө боловсруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын “Байгаль орчны сургагч багш нарыг бэлтгэх” ТББ-ын зөвлөх П.Сувд, Архангай аймгийн Булган сумын “Могойнхон” нөхөрлөлтэй хамтран “Орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөө”-г боловсруулах хэлэлцүүлэг хийлээ.
Хэлэлцүүлгийн үеэр “Тээл-Могойн гол” орчмын 137017 га талбайг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд менежментийн төлөвлөгөөг боловсруулах ажлын эхлэлийг тавьжээ. Ингэснээр ойн нөөцийг болон ойн баялгийг зохистой ашиглах, хамгаалах, хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, ойн түймрээс урьдчилан сэргийлэх, иргэд малчдын бүлгийн хамтын ажиллага сайжрах гэх зэрэг давуу талтай ажээ.
Хэлэлцүүлэгт Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын Захиргааны дарга, мэргэжилтэн, аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн, БОАЖГазрын дарга, мэргэжилтэн, байгаль хамгаалагч, Булган сумын ИТХ-ын төлөөлөгчид, Могойнхон нөхөрлөлийн гээд 20 гаруй төлөөлөл оролцжээ.

Б.Гэрэлт-Од