“Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармаг болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Аялал жуулчлалын газраас уламжлал болгон зохион байгуулдаг “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармаг энэ сарын 13-нд Улаанбаатар чуулгын байранд болно.
Тус яармаг нь аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой оюутан залуус, идэвхтэй ажил хайгч иргэдийг эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу түр болон байнгын ажлын байртай болох, аялал жуулчлалын байгууллагуудад шаардлагатай байгаа мэргэжлийн ажилтнаа олоход нь дэмжлэг үзүүлэх зорилготой. Хөдөлмөрийн яармагийн үеэр нийслэлийн зургаан дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажлын байранд шууд зуучлах бол нээлттэй ажлын байр зарласан жуулчны бааз, тур оператор, зоогийн газар, зочид буудлын ажил олгогчид байгууллагаа танилцуулан ажилд шалгаруулж авах юм.
Өнгөрсөн жилийн хөдөлмөрийн яармагт нийт 2500 гаруй ажлын байр зарлаж 194 хүн байнгын болон түр ажлын байртай болсон байна. Тус ажлын байрнаас хөтөч, орчуулагч, жолооч, зохион байгуулагч, зочин хүлээн авагч, угтагч, тогооч, зөөгч, угаагч, мужааны ажлын байр хамгийн их эрэлттэй байдаг аж. Мөн энэ үеэр “Оюутан цагдаа” хөтөлбөрт хамрах сонирхолтой оюутнуудын бүртгэлийг явуулах юм.

Ж.Болор