Х.Сайто: Гэрлийн квант энергийн төхөөрөмжөөр Монгол Улс утаагаа бууруулах боломжтой
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы эрдэмтэн Х.Сайто 30 жилийн судалгааны үр дүнд зохион бүтээсэн төхөөрөмжөө танилцуулж хэвлэлийн бага хурал хийлээ. Түүний бүтээсэн гэрлийн квант энергийн төхөөрөмжийг эрүүл мэнд, мал аж ахуйн салбарт ашиглах боломжтой бөгөөд хоргүйжүүлэн, эрүүлжүүлэх увидастай гэв.
Уг төхөөрөмж нь газрын соронзон оронг ашигласан хамгийн нам түвшний долгион бөгөөд төхөөрөмжийг Япон улсад хүлээн зөвшөөрч, хэрэглээнд нэвтрүүлжээ.
Эрдэмтэн Х.Сайто хэлэхдээ, “Гэрлийн квант энергийн төхөөрөмжийн патентыг дэлхийн 168 оронд мөрддөг өндөр шалгуур бүхий оюуны өмчөөр баталгаажсан. Эл төхөөрөмжийг Япон улсад ХАА-н салбарт туршсан бөгөөд нарны цацрагтай адил энерги ялгаруулдаг тул нарыг орлож чадахуйц хүчин чадалтай. Гэрэлгүй орчинд бүх төрлийн ногоо тарьж болох ба ургац хураасны дараа ч шинэ, соргог байдлаа хадгалсаар байдаг аж. Мөн хорт хавдартай тэр дундаа түрүү булчирхайн хорт хавдар туссан 200 гаруй хүнийг тус төхөөрөмжийн тусламжтайгаар илааршуулжээ. Гэрлийн квант энергийн төхөөрөмж нь эсийн түвшинд хүрч үйлчилдэг учир өвчний онош, шинж тэмдгээс хамааралгүй эрүүлжүүлэх үйлчилгээ үзүүлдэг” гэв.
Мөн эл төхөөрөмжийн тусламжтайгаар Монголд тулгараад буй утааны асуудлыг шийдэх боломжтой бөгөөд Засгийн газрын төлөөлөлтэй уулзаж уг асуудлаар хамтран ажиллах санал тавина гэв.

Б.Ундармаа
Гэрэл зургийг Н. Батбаяр
Гэрэл зургийг Н. Батбаяр