Манай хоёр Их аварга өрсөлдөгчдөө давлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-05-15 10:07:23
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумогийн тавдугаар сарын тэмцээн буюу Нацү башёгийн хоёр дахь өдрийн барилдаанд 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал Митакеүмиг гурав дараалан шилдэж дарсаар давлаа.

Ер нь Митакеүми Их аваргатай тун сайн барилддаг бөгөөд долоон удаа учраа таарахдаа хоёр удаа давсан байна. Харин 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд Тамаваши Б.Мөнх-Оргилыг зөрүүлж татан хялбархан давсан юм. Тамаваши ийнхүү эхний хоёр өдөр өвдөг шороодоод байна. Озэки Гоэйдо Шохозанд ямар ч боломж олголгүй давлаа.

Сэкивакэ Точиношин Абиг, Ичиножёо А.Ичинноров Кайсейг тус тус давж даваагаа ахиуллаа.  Маэгашира цолтой бөхчүүдээс өнөөдөр манай хоёр бөх эхний даваагаа авлаа. Чиёошома Г.Мөнхсайхан өрсөлдөгч Рюудэнг тонгорч давсан бол Араваши Э.Дөлгөөн жин багатай өрсөлдөгч Ишиураг дэвжээнээс ёрикири мэхээр түлхэж гарган давсан юм.

Д.Өлзий
Связанные новости