Казах иргэд арабуудад хууль бусаар шонхор өгөхийг оролджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬХилийн тагнуулынхан өнгөрсөн сарын 25-нд хилийн үзлэг шалгалтаар уулын хэц дамжуулан хууль бусаар шонхор шувуу хил давуулах гэж байсан үйлдлийг таслан зогсоосон байна.
Баян-Өлгий аймаг дахь хилийн бүс буюу өндөр уулын бартаа бүхий газраар казах иргэд арабын иргэдтэй үгсэн хуйвалдаж нууцаар цөөнгүй шонхор шувуу хил давуулах гэж байгаад баригдсан байна. Тэдгээр хүмүүсийг цагдаагийн газарт хүргэн өгч саатуулан хэргийг нь нарийвчлан шалгаж эхэлжээ.
Ж.Батсайхан