С.Ганбаяр Италид болсон чөлөөт бөхийн тэмцээнд түрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-05-29 14:55:41
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Италийн Сардиния арлын Сассари хотноо сарын 25-26-нд болсон чөлөөт бөхийн 23 дахь удаагийн Сассаригийн “А” зэрэглэлийн олон улсын тэмцээний 70 кг-д ОУХМ С.Ганбаяр алтан медаль хүртжээ.

Тэрбээр АНУ-д ажиллаж, амьдарч байгаа бөгөөд тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн ганцаараа оролцжээ. С.Ганбаяр нийт гурван барилдаан хийж аваргаар шалгарсан байна. Тэр олимп, ДАШТ-ий хүрэл медальт, алдарт бөх Д.Оюунболд агсны унаган шавь юм.

Мөн З.Ойдовын нэрэмжит олон улсын тэмцээний алт, мөнгө, өсвөр үе, залуучуудын Ази тивийн АШТ-ий хүрэл, УАШТ-ээс мөнгө, хүрэл медальтай, залуучуудын УАШТ-д дөрвөн удаа дараалан түрүүлж байжээ.

Д.Өлзий
Связанные новости