Эрүүл мэндийн байгууллагууд 24 цагаар ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-06-02 11:27:29
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүүхдийн баярын үеэр зохиогдох нэгдсэн урлаг, спортын арга хэмжээтэй холбогдуулан Сүхбаатарын талбай дээр Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн Пост энэ амралтын өдрүүдэд өглөө 07:00-19:00 цагийн хооронд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Мөн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх нийслэлийн түргэний 2 баг дээрх постуудад бэлэн ажиллаж байгаа юм.
Томоохон эмнэлгүүдийн яаралтай түргэн тусламжийн тасгууд 24 цагаар ажиллаж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.

Связанные новости