Чихрийн шижин өвчнөөс үүдэлтэй хөлөө тайруулах эрсдэл 70-80 хувь буурна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд найрамдах Куба улсын “Генетикийн инженер, биотехнологийн төв”, Улсын Гуравдугаар төв эмнэлгийн эмч нар хамтран “Чихрийн шижингийн хөлний шархны эмчилгээний орчин үеийн ололт, амжилт” сэдэвт сургалтын үеэр Куба улсын “Heberprot-P” тариаг оруулж ирж буй талаар мэдээлэв.
Дээрх тариа нь чихрийн шижин өвчнөөс үүдэлтэй хөлөө тайруулах эрсдлийг 70-80 хувиар бууруулна хэмээн мэдээллээ.
Элчин сайд Раул Дэлгадо Консепсио, “Куба улс уг тариаг 11 жил хэрэглэсэн. Ингэснээр хөлний шархтай нэг сая иргэн хөлөө тайруулах эрсдлээс сэргийлж чадсан. Бид Монгол Улсын 2600 гаруй хөлөө тайруулах хэмжээнд хүрсэн өвчтөнүүдийн эрсдлийг 70-80 хувиар бууруулж, өвчлөлийн тархалтыг зогсоох зорилт тавин ажиллаж байна” гэв.
Монголын диабетын холбооны тэргүүн, АШУҮИС-ийн доктор, профессор Х.Алтайсайхан, "Чихрийн шижингийн хөлний шархтай өвчтөн 3-4 жилийн турш маш өндөр үнэтэй эм тариа хэрэглэдэг. Тухайн гэр бүлийн жилийн орлогын 60 хувийг өвчтөний эмчилгээний зардалд зарцуулдаг. Гэвч эмчилгээний 90 хувь нь ямар ч үр дүнгүй, хөлөө тайруулахаас өөр сонголтгүй болдог. Өндөр үр дүн бүхий энэхүү тариаг Монголд нэвтрүүлснээр хөлөө тайруулах шаналалаас ангижрах боломжтой болж буйд баяртай байна. Одоогоор хоёр өвчтөнд туршсан нь амжилттай болсон. Цаашид өвчтөнүүдэд эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй олгохоор судалж байна” гэв.
ДЭМБ-аас Монгол Улсын 100 мянган иргэн чихрийн шижин өвчтэй байх магадлалтай гэж үзжээ. Үүний 85 хувь нь 60 нас хүрэлгүй нас бардаг. 2016 оны байдлаар нийт 16 мянган хүн уг өвчнөөр нас барсан аж.
2017 онд 30 мянган хүн чихрийн шижнээр өвчилсөн нь оношлогджээ. Харин чихрийн шижингээс үүдэлтэй хөлний шархаар 3000 мянган хүн өвчилсөн. Тэдгээрийн 96 хувь буюу 2800 хүн хөлөө тайруулсан. Зөвхөн 4 хувийг нь л эмчилсэн гэсэн статистик баримт гарчээ.

Б.Халиун