Мобайл банкны хуурамч мессежээр залилан хийгчдийг баривчиллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-06-27 10:07:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Интернет банк, мобайл банкны үйлчилгээ хурдацтай нэвтэрч үйлчилгээний бүхий л байгууллага, иргэд хоорондоо цахим гүйлгээ хийдэг боллоо. Гэтэл залилан мэхлэгчид үүнийг нь ашиглаж  мөнгө завших болжээ. ЦЕГ-ийн мөрдөгчид Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг томоохон худалдааны төвүүд, хүнсний дэлгүүрүүдээр явж худалдан авалт хийсэн төлбөрөө гар утасны мобайл банкаар шилжүүлсэн хэмээн хуурамч гүйлгээний мессеж үзүүлэн иргэдийг залилах гэмт хэрэг үйлдэж байсан этгээдийг баривчиллаа.  Улаанбаатар хотын харьяат 28 настай Л, 26 настай Л нарын бүлэг этгээдийг баривчлан шалгаж байна. Цаашид энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэд сонор сэрэмжээ дээшлүүлж МОБАЙЛ банкаар гүйлгээ хийсэн тохиолдолд гүйлгээ хийгдсэн эсэхийг сайтар шалгаж, өөрийн дансны мэдээлэлтэйгээ тулгаж байх шаардлагатай байгааг Цагдаагийн газраас сэрэмжлүүллээ.


Ж.Батсайхан

Связанные новости