Согтуурсан үедээ усанд орж осолджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-06-27 10:22:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/.БНСУ-ын Кёнгбук аймгийн нутаг дэвсгэрт хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан, 30 орчим насны хоёр монгол залуу усанд живж амь насаа алдсан хэрэг өнгөрөгч долоо хоногт  гарсныг олон нийтийн сүлжээгээр мэдээлсэн. Уг мэдээллийг тодруулахад, дээрх залуус сэрүүцэхээр гол дээр очихдоо согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ. Тэднийг голд сэлэхээр ороод алга болсон даруй иргэд дуудлага өгч, аврах баг очсон ч 3 цаг гаруй эрэн хайсны эцэст цогцсыг олсон байна. Амиа алдсан монгол залуусын цогцсонд шинжилгээ хийхэд цусан дахь согтууруулах ундааны хэмжээ 0.106 хувьтай гарчээ. 

Ж.Батсайхан

Связанные новости