Усанд живсэн хүүхдийн цогцсыг олжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-06-27 15:08:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/.ЦЕГ-аас өчигдөр усанд живж алга болон хүүхдийг эрэн хайж байгаа мэдээ ирүүлсэн. Өчигдөр 15.33 цагийн үед цагдаагийн байгууллагад ХУД-ийн 11 дүгээр хороо “Зайсангийн гүүрний орчим хүүхэд усанд живчихлээ” гэсэн дуудлага ирсний дагуу шалгахад, 10 настай эмэгтэй Э нь 4 найзын хамт усанд орж байгаад живж алга болсон байна. Ниийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, нэг автомашинтай өчигдөр өдрийн 15:30 цагаас эхлэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Зайсангийн гүүрнээс тус дүүргийн 11 дүгээр хорооны Сонсголонгийн гүүр хүртэл 8 км-т 10 удаа эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:00 цагт түр зогсоожээ. Харин өнөө өглөө 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлснээр 09.00 цагийн үед Яармагийн гүүрний орчмоос цогцсыг олсон гэх мэдээг сая ирүүллээ.

Ж.Батсайхан

Связанные новости