Хөдөлмөр эрхэлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрөөс дэмжлэг хүсэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-12-07 11:38:52

Хөгжлийн бэрхшээлтэй 44 иргэний эрхэлж буй үйлдвэрлэлийг дэмжиж 66 сая төгрөгийн тусламж үзүүлжээ. Үүнийг Хөдөмөрийн хэлтсийн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-аас санхүүжүүлсэн байна.

Эл тусламжийг нэг удаа буцалтгүй олгодгоороо онцлог юм. Тухайлбал, нэг иргэн 1-1.5 сая төгрөгийн дэмжлэг авчээ. Хөдөлмөрийн хэлтсээс буцалгүй тусламж авсан 44 иргэний дийлэнх нь хүнс, хөнгөн үйлдвэрлэл эрхэлдэг. Тэд нийт 93 ажлын байр бэлдсэн байна. Мөн хоёрдогч түүхий эд буюу гялгар уутыг дахин боловсруулж сандал үйлдвэрлэж буй иргэд ч дээрх дэмжлэгийг авсан ажээ. Гэхдээ дээрх иргэд зөвхөн захиалгаар үйлдвэрлэлээ явуулдаг тул зах зээлээ өргөжүүлэх, ашиг орлогоо нэмэгдүүлэхэд хязгаарлагдмал байдаг гэнэ. Иймд үйл ажиллагаагаа тогтмол, өдөр тутам явуулахад төрийн дэмжлэг хэрэгтэйг онцоллоо. Үүнээс гадна Хөдөлмөрийн хуулинд  туссанаар  25-аас дээш ажилтантай байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй нэг иргэн ажиллах ёстой байдаг. Уг хуулийн дагуу Орхон аймагт 200 гаруй иргэн хөдөлмөр эрхэлж байна.

Орхон аймаг Б.Оюун-Эрдэнэ

 

 

Связанные новости