Алтан соёмбот төрийн далбаагаа мандууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төр байгуулагдсаны 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний Их баяр наадмын үйл ажиллагаа өнөөдөр Монгол Улсын төрийн далбааг мандуулах ёслол, цэргийн жагсаалаар эхэллээ.
Жил бүрийн долдугаар сарын 10-нд Монгол Улсын Төрийн далбааны өдөр болох талаар 2008 онд хуульчилж, 2009 оноос эхлэн тэмдэглэж ирсэн юм. Төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ, цэргийн баярын жагсаал өнөөдөр 10.00 цагт Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор ёслол төгөлдөр боллоо. Хүндэтгэлийн арга хэмжээг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлж, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ, Засгийн газрын гишүүд, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд, манай улсад суугаа гадаад орнуудын ЭСЯ-д, олон улсын байгууллагууд, иргэдийн төлөөлөл оролцлоо. “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдгийн нэг нь алтан соёмбот Төрийн далбаа юм. Энэ бол бидний хүндлэл, Монгол Улсын тусгаар тогтнолын илэрхийлэл юм” гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга онцлоод “Төрт ёсны гурван их бэлгэдэл нь эртнээс Төрийн далбаа, Төрийн сүлд, Төрийн дуулал байж ирсэн. Монголчууд бид төрт ёсны өнө эртний түүхтэй ард түмэн билээ. Азийн анхны төрт улсуудыг байгуулж явсан бидний өвөг дээдэс, домогт нүүдэлчид улсын туг далбаа, туг сүлдээ сүслэн дээдэлж, гүн хүндэтгэл үзүүлж ирсэн уламжлалыг орчин цагийн хандлага, соёлтой нийцүүлэн 2009 оноос албан ёсоор Төрийн далбааны өдрийг тэмдэглэх болсон. Монголчууд олон улс, тив, дэлхий, олимпийн тавцанд ялалтаа тунхаглан омогшиж бахархахдаа, улс орноо төлөөлөн дэлхийн өнцөг булан бүрт үүрэг гүйцэтгэхдээ, эх орноороо бахархаж, эх түүхээ хайрлахдаа алтан соёмбот далбааныхаа дор нэгддэг. Бид нэгдэн нягтрах, урагшлан хөгжих эрмэлзэл, нэгэндээ хүч дэм өгөх, сэтгэл зүрхээ чангалж, урам авах үедээ энэ л тугийн дор нэгддэг” гэсэн юм.
Төрийн далбааны өдрийг Монгол Улсын иргэдэд эх оронч үндэсний үзэл, хүмүүжил төлөвшүүлэх зорилгоор жил бүрийн долдугаар сарын 10-нд тэмдэглэж байхаар болсон бөгөөд 2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баярын энэхүү өдөр Улаанбаатар цэргийн хүрээний нэгтгэл, ангиуд цэргийн ёслолын жагсаал хийдэг уламжлалтай болсон юм.
Жил бүрийн долдугаар сарын 10-нд Монгол Улсын Төрийн далбааны өдөр болох талаар 2008 онд хуульчилж, 2009 оноос эхлэн тэмдэглэж ирсэн юм. Төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ, цэргийн баярын жагсаал өнөөдөр 10.00 цагт Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор ёслол төгөлдөр боллоо. Хүндэтгэлийн арга хэмжээг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлж, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ, Засгийн газрын гишүүд, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд, манай улсад суугаа гадаад орнуудын ЭСЯ-д, олон улсын байгууллагууд, иргэдийн төлөөлөл оролцлоо. “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдгийн нэг нь алтан соёмбот Төрийн далбаа юм. Энэ бол бидний хүндлэл, Монгол Улсын тусгаар тогтнолын илэрхийлэл юм” гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга онцлоод “Төрт ёсны гурван их бэлгэдэл нь эртнээс Төрийн далбаа, Төрийн сүлд, Төрийн дуулал байж ирсэн. Монголчууд бид төрт ёсны өнө эртний түүхтэй ард түмэн билээ. Азийн анхны төрт улсуудыг байгуулж явсан бидний өвөг дээдэс, домогт нүүдэлчид улсын туг далбаа, туг сүлдээ сүслэн дээдэлж, гүн хүндэтгэл үзүүлж ирсэн уламжлалыг орчин цагийн хандлага, соёлтой нийцүүлэн 2009 оноос албан ёсоор Төрийн далбааны өдрийг тэмдэглэх болсон. Монголчууд олон улс, тив, дэлхий, олимпийн тавцанд ялалтаа тунхаглан омогшиж бахархахдаа, улс орноо төлөөлөн дэлхийн өнцөг булан бүрт үүрэг гүйцэтгэхдээ, эх орноороо бахархаж, эх түүхээ хайрлахдаа алтан соёмбот далбааныхаа дор нэгддэг. Бид нэгдэн нягтрах, урагшлан хөгжих эрмэлзэл, нэгэндээ хүч дэм өгөх, сэтгэл зүрхээ чангалж, урам авах үедээ энэ л тугийн дор нэгддэг” гэсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Төрийн далбааны өдрийн ёслолын ажиллагааг нээж үг хэлсний дараа УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд рапорт өгч, Төрийн дуулал эгшиглэн Монгол Улсын төрийн далбааг мандууллаа. Үүний дараа зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, цэрэг, цагдаа, ОБЕГ, ШШГЕГ-ийн албан хаагчдын ёслолын парад жагсаж Д.Сүхбаатарын талбайгаар алхлаа. Цэргийн ёслолын жагсаалд Зэвсэгт хүчний жанжин штаб, Зэвсэгт хүчний Хуурай зам, агаарын цэргийн командлал, харьяа анги нэгтгэл, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Хил хамгаалах Ерөнхий газар, Дотоодын цэрэг, ОБЕГ, ЦЕГ, ШШГЕГ, Хууль сахиулахын их сургууль, Улаанбаатар цэргийн хүрээний хүндэт харуул, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн бүрэлдэхүүн, нийт 2000 гаруй цэргийн алба хаагч оролцлоо.
Б.Болд