“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл” үзэсгэлэн худалдаа эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-22 16:04:41

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Атрын IV аян” үндэсний хөдөлгөөн хамтран хэрэгжүүлж буй “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2025” үзэсгэлэн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд өнөөдөр  эхэллээ.


Уламжлал болон зохион байгуулдаг энэхүү үзэсгэлэн нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, дотоодын үйлдвэрлэгч, тариаланчдын шинэ ургацын бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд шууд хүргэх зорилготой юм. Энэ жил 21 аймгийн брэнд бүтээгдэхүүн, үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн өөрсдийн шинэлэг, олон нэр төрлийн бүтээгдэхүүнүүдээр оролцож байгаа аж.


Энэ сарын 28-ныг дуустал үргэлжлэх эл үзэсгэлэнгээс жижиг, дунд үндэсний үйлдвэрлэгчдийн өргөн хэрэглээний бараа, шинэ ургацын ногоо, хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчээс нь худалдан авах боломжтой. Үзэсгэлэн худалдааны үеэр бүсийн өдөрлөгүүдээс гадна үндэсний үйлдвэрлэгч компаниуд нэрэмжит үйл ажиллагаагаа оролцогчдод хүргэх аж. Харин албан ёсны нээлтийн ёслол энэ сарын 24-нд болно.

















Связанные новости