Туул голд алт олборлож буй компаниудын үйл ажиллагааг зогсоохыг шаардав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар/МОНЦАМЭ/ "Монполимет", “Наран Гоулд” компанийг Туул голын онцгой хамгаалалтын бүсэд алт олборлож байна хэмээн “Дэлхийн Монгол ногоон нэгдэл” ТББ-аас өнөөдөр мэдээлэв.
Байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус ТББ-ын төлөөлөл Төв аймгийн Заамар сум, Булган аймгийн Бүрэгхангай суманд ажиллах явцдаа дээрх компаниуд Туул голын онцгой хамгаалалтын бүс болох 50 метр, энгийн хамгаалалтын бүс болох 200 метрт хууль бусаар алт олборлож байгааг илрүүлжээ.
Энэ талаар “Дэлхийн Монгол ногоон нэгдэл” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Т.Алтангэрэл хэлэхдээ, “Монполимет" компани нь сүүлийн таван жилийн хугацаанд Туул голын хоёр талаас нь ухаж, байгаль орчныг сүйтгэж байна. Тиймээс дээрх компаниудын алт олборлох үйл ажиллагааг зогсоохыг БОАЖ-ын сайдаас шаардаж байна” гэлээ.

У.Түвшинбаяр
Гэрэл зургийг Н.Батбаяр
Гэрэл зургийг Н.Батбаяр