Нийслэлийн цагдаагийн газар оюутны байгууллагуудтай хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-08-29 15:52:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Цагдаагийн газраас Монголын оюутны холбоо болон Дотуур байрны багш нарын нэгдсэн холбоодтой уулзалт зохион байгууллаа.Нийслэлийн цагдаагийн газраас зохион байгуулж байгаа “Хичээлийн шинэ жил” нэгдсэн арга хэмжээний хүрээнд энэ сарын 29-ний өдөр буюу өнөөдөр Монголын оюутны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Жигжид, нарийн бичгийн дарга  Т.Ган-Эрдэнэ, Үүрийнтуяа, Дотуур байрны багш нарын нэгдсэн холбооны тэргүүн Ю.Уранчимэг нартай уулзаж оюутны байр, оюутны хууль эрх зүйн мэдлэг дээшлүүлэх,  оюутан, залуучуудыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцаж, зөвлөмж гардуулан өглөө.


Ж.Батсайхан


Связанные новости