Иргэд санал гомдлоо 323002 дугаарт хандахыг хүсэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДХүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд хөнгөн шуурхай болгох, үйлчлүүлэгчтэй харилцах харилцааг сайжруулах, үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах үүднээс ЭМСЯ-нд 323002, НЭМГ-т 70110500 утас ажлын өдрүүдэд 08:30-17:30 цагийн хооронд тогтмол ажиллаж байна.
Мөн бусад харьяа эмнэлэг тус бүрийн эмчилгээ чанарын албатай холбогдож үйлчлүүлэгчид өөрт хэрэгтэй мэдээллээ авч, санал гомдлоо илэрхийлж болох гэнэ. Шадар сайд Ц.Оюунбаатар Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгчийн ажлыг хүлээж авсан анхны өдрөө “Сахилга-хариуцлага-дэг журам”-ыг өндөр хэмжээнд хэрэгжүүлж, хүлээсэн үүргээ чанартай цаг хугацаанд нь биелүүлж ажиллахыг шаардаж буй. Иймээс өнгөрсөн сарын 16-нд 449 дүгээр тушаалыг хэрэгжүүлэхэд эмнэлгүүд ихээхэн анхаарч, дээрх утсаар иргэдийн санал гомдлыг авч байгаа аж.
Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгчийн гаргасан дээрх тушаалын хэрэгжилт, үр дүнг удахгүй нийтэд мэдээлэх юм.
Б.Туул