Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2015-12-15 08:00:27

Өнөөдөр аргын тооллын 2015 оны арванхоёрдугаар сарын 15. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн дунд шар хулгана сарын шинийн 4. Ангараг гараг. Яруу эгшигт одтой, 6 цагаан мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр.

Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Өдрийн наран 8 цаг 44 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.

Related news