Өвлийн хүлэмжинд цэцэг ургуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-12-25 08:37:24

Булган аймгийн Хот тохижилт үйлчилгээний газар нь цагаан сарын үеэс өвлийн хүлэмжийг бий болгох гэж байна.  

Энэ нь эрт цэцэгжүүлэхэд тустай бөгөөд баяр наадмын үеэр цэцэг дэлгэрэхгүй намар дөхөөж цэцэглэдэг учраас Булган сумын өнгө үзэмжид анхаарч эрт цэцэгжүүлэх арга юм байна. Тус газрын хамт олон өнгөрсөн хавар 18 нэр төрлийн 3000 цэцэг тарьсан бол ирэх хавар 20 нэр төрлийн 4000 цэцэг тарих төлөвлөгөөтэй ажиллаж байна. Аймгийн зүлэгжүүлэлтэнд 12 сая төгрөгийн төсөв олгодог байсан бол ирэх онд 8 сая болон танагджээ.

П.Батням

Related news