Монгол, Канадын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх талаар санал солилцов
Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Монгол, Канад улсын хоорондох худалдааны эргэлт өнгөрсөн онд экспорт 35.1 сая ам.доллар, импорт 1.5 сая ам.доллар байв. Энэ нь чамлалттай хэмжээнд байгаа талаар МҮХАҮТ-ын удирдлага Монгол Улсаас Канад улсад суугаа Элчин сайд Э.Сарантогостой цахим уулзалт хийх үеэр ярилцаж, экспортыг нэмэгдүүлэх, ингэхдээ экспортын чиг хандлагатай бараа бүтээгдэхүүний хөгжүүлэлтэд анхаарах шаардлагатай байгаа талаар санал солилцлоо.
42日