Дэлбэрэлт Таиландын аялал жуулчлалын салбарт сөргөөр нөлөөлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2015-09-17 13:07:27

БАНГКОК. /ВВС/. Нэг сарын өмнө Бангкок хотод болсон, олон хүний аминд хүрсэн дэлбэрэлт Таиландын аялал жуучлалын салбарт ихээхэн сөргөөр нөлөөлж байна.

Таиландын Аялал жуулчлал, спортын яамны мэдэгдсэнээр, 1.3 сая гадаад жуулчин аяллаа цуцалснаар тус улс 1.8 тэрбум доллар алджээ.

Наймдугаар сарын 17-нд дэлбэрэлт болсон Ераван сүм орчмыг сэргээн засварлаж дууссан байна. Холбогдох албаны хүмүүс тус бүсэд аюулгүй байдлыг чангатгажээ.

Гэхдээ аялал жуулчлалын салбарт ажилладаг нэгэн эмэгтэй, “Энэ сүм орчимд дахин террорист халдлага болж болзошгүй гэж эмээж байна. Миний амьдрал аялал жуулчлалын салбараас хамааралтай. Гадаадын жуулчидгүйгээр амьдарч чадахгүй” гэж ярив.

20 хүний аминд хүрсэн уг дэлбэрэлтттэй холбогдуулан гадаадын хоёр иргэнийг тус улсын мөрдөн шинжээчид баривчилсан юм.

Дахиад 11 сэжигтэн, тэдний дотор сүмийн дэргэд тэсрэх төхөөрөгтэй үүргэвч орхиж явсан эрэгтэйг цагдаа нар хайж байна.

Г.Доржханд

関連ニュース
コメント