“Зээлийн батлан даалтын сан”-ын талаар мэдээлэл солилцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-17 19:07:41

Орхон- Булган аймаг дахь Худалдаа аж үйлдвэрийн танхим арилжааны банкны удирдлагуудад “Зээлийн батлан даалтын сан”-ын талаар мэдээлэл хийлээ. Учир нь энэ оны долоодугаар сард уг сан Хөдөлмөрийн хэлтсээс Худалдаа аж үйлдвэрийн танхим руу шилжсэн юм. 

“Зээлийн батлан даалтын сан” 2013 онд байгуулагдсан бөгөөд энэ хугацаанд гурван удаа 500 хүртэлх сая төгрөгт батлан даалт өгчээ. Өөрөөр хэлбэл, Голомт, Төрийн банкнаас зээл хүссэн иргэдийн нийт зээлийн 60 хувьд нь батлан даалт хийжээ. Уг нь арилжааны бүх банк “Зээлийн батлан даалтын сан” –тай хамтран ажиллах эрх нээлттэй ч эрсдэлээ бодож иргэдэд зээл олгодоггүй байна. 


Б.Оюун-Эрдэнэ 

関連ニュース
コメント