ӨНӨӨДӨР: “Судалгааны их сургууль" эрдэм шинжилгээний хурал болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-04-24 06:05:12

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Дөрөвдүгээр сарын 24-ний лхагва гарагт болох зарим үйл явдлын тойм:

-Засгийн газар хуралдана

09.00-13.00 цагт: МУИС-д анхны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсны 80 жилийн ойг тохиолдуулан "Шинжлэх ухаан, технологийн шинэ сэргэлт: Судалгааны их сургууль" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 9458-2204.

09.00-13.00 цагт: “Шангри-Ла” зочид буудалд: Кэмбрижийн Их сургуулийн багш Кэт Бишопын “Алсуур ялалт” номын нээлт болно. Утас: 8888-0511.

10.00 цагт: УИХ-ын ажлын хэсэг, байнгын хороод хуралдана.

“ЗМ”-ний мэдээллийн төвд:

11.00 цагт: Дорноговь аймагт онц хэрцгий байдлаар бусдын гарт амаа алдсан 13 настай охины өмгөөлөгч мэдээлэл хийнэ.

11:30 цагт: Сөрөг хүчин хийдэггүй АН-аас анхан шатны гишүүд нь гарах болсон талаар мэдээлнэ.

12:00 цагт: "Эрх чөлөө төв"-өөс Х.Баттулгыг АН-ын гишүүнээс хасах шаардлагыг АН-ын дарга Л.Гантөмөрт хүргүүлэх талаар мэдээлнэ.

-СТӨ-нд: “World Ballet and Dance Grand Prix Mongolia -2024” тэмцээн үргэлжилнэ.

-НДЕГ-аас эдийн засгийн сэтгүүлчидтэй өглөөний уулзалт хиййнэ.  


関連ニュース