Д.Цолмон пара туялзуур сэлэмний Ази тивийн хүрэл медалийн болзол хангалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2024-04-24 14:01:54

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Тайланд улсад ᠋пара туялзуур сэлэмний “Парис-2024” зуны паралимпын эрхийн оноо олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. 


Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч М.Мөнхтулга, Б.Гэрэлмаа нарын удирдлага дор эрэгтэй дөрөв, эмэгтэй гурван тамирчин өрсөлдсөнөөс эмэгтэйчүүдийн ангилалд Дамбийбалжирын Цолмон хүрэл медалийн төлөөх тулаанд Хонгконгийн тамирчныг /13:10/ буулган авсанаар Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн болзол хангалаа. 


Түүний энэ амжилт Монголын пара туялзуур сэлэмний спортын түүхэн дэх Ази тивийн анхны медаль. Тэрбээр удахгүй мөнгөн медалийн төлөө Тайландын домогт тамирчин, паралимп, ДАШТ, Азийн АШТ-ий алтан медальт Жианатай тулалдана. Д.Цолмон өнгөрсөн онд БНХАУ-ын Ханжоу хотод болсон Азийн зуны паралимпын наадамд ялалт байгуулсан анхны монгол тамирчин болж байсан ба туялзуур сэлэмний спортоор тав дахь жилдээ хичээллэж буй юм.

関連ニュース