Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглэсэн цахилгаан станцын барилга 50 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Бөөрөлжүүтийн 300 MВт-ын цахилгаан станц, Багануур-Бөөрөлжүүтийн 200 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын төслийн хүрээнд Бөөрөлжүүт-Сэргэлэнгийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам шинээр барьж байгуулах асуудлаар Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан цогц байдлаар шийдвэрлэх талаар Төслийн хөрөнгө оруулагчтай хийсэн хэлцлийн үр дүнг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа.
88 өдөр