Н.Мустафагийн цолыг хоёр өрөө байраар мялаав
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд тав давж улсын начин цол хүртсэн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат, “Өлгийн хүчтэн” бөхийн дэвжээ, “Туран Ворлд” компанийн бөх Нурланы Мустафад хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа энэ сарын 5-ны өдөр М.Икей баатрын нэрэмжит Өлгий хотын төв талбайд боллоо.
1335 өдөр