ОАНА-гийн гүйцэтгэх зөвлөлийн уулзалт маргааш эхэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.gov.mn
2019-04-18 15:11:03
twitter.com/Nyamkanmk

ХАНОЙ. /Yonhap/. Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын хэвлэл, мэдээллийн агентлагуудын байгууллагын /ОАНА/ гүйцэтгэх зөвлөлийн гурван өдрийн уулзалт Вьетнамын нийслэл Ханой хотод эхлэхэд бэлэн болжээ.


Уулзалтын үеэр цахим эрин үед гишүүн агентлагуудад тулгарч буй сорилт болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээний үр ашгийг нэмэгдүүлэх зэрэг олон асуудлыг хэлэлцэх юм.


Баасан гарагт эхлэх ОАНА-гийн зөвлөлийн 44 дэх удаагийн уулзалтад тус байгууллагын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн 13 агентлаг, үндсэн гишүүн 6 агентлагийн төлөөлөгчид оролцоно.


Тодруулан дурдвал, ОАНА-гийн хурлыг даргалж буй Азербайжаны “Azertac”, энэ онд даргалах эрхийг шилжүүлэн авах БНСУ-ын “Yonhap” болон Ираны “IRNA”, БНХАУ-ын “Xinhua”, ОХУ-ын “TASS”, Японы “Kyodo”, Австралийн “АР”, Вьетнамын “VNA”, Туркийн “Anadolu”, Малайзын “Bernama”, Индонезийн “Antara”, Монголын “Montsame”, Казахстаны “Kazinform” зэрэг агентлагийн төлөөлөгчид уг хуралд оролцох ажээ.


Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын хэвлэл мэдээллийн 44 агентлагийг эгнээндээ нэгтгэдэг ОАНА-г агентлагууд хооронд мэдээ, мэдээлэл солилцож, хамтран ажиллах зорилгоор 1961 онд байгуулсан юм.


Холбоотой мэдээ